top of page

Товч танилцуулга

    Манай компани нь 2010 оноос эхлэн Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Төв аймгийн Баян суманд Монгол болон эрлийз, цэвэр симентал үүлдрийн үнээний эрчимжсэн мал аж ахуйн фермерийг байгуулахаар төсөл хөтөлбөр боловсруулсан юм. Үүний хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сум, Дадал сум, Норовлин сум, Баян-Адарга сум, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Шаамар зэрэг сумдуудаас өсвөр насны, үржлийн үхэр, үнээнүүдийг цуглуулсан бөгөөд 2014 оны 10 сарын байдлаар 1000 гаран тоо толгойд хүрээд байна. 

 

    Бид 2014 онд Монгол малын удмын санг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Словак Улсын Исокман Трэйдинг Экспорт Импорт компанитай цэвэр симентал үүлдрийн үхэр худалдан авах гэрээг үзэглэснээр, Монгол улсын Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам болон Словак Улсын Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хамтын ажиллагааны санамж бичиг солилцсон юм. Энэ үеэр манай компани Монгол орны цаг уур, нөхцөл байдалд тохирсон, олон улсын жишигт нийцсэн фермийн барилгын зургийг зуруулахаар Бүгд Найрамдах Чех Улсын Агромонт Вимперк компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан юм.

 

     2014 оны 05 сард Бүгд Найрамдах Словак Улсын Исокман Трэйдинг Экспорт Импорт компанитай байгуулсан гэрээ ёсоор цэвэр Симентал үүлдрийн үнээнүүдийг 2014 оны 7-р сард оруулж ирээд байна.

 

        2015 онд бид цэвэр симентал үүлдрийн 600 орчим тоо толгой гунжин үнээ, 1000 орчим тугал, бяруу, шүдлэн насны үхэрнүүдтэй болохоор төлөвлөн ажиллаж байна.

bottom of page