top of page

Европ тивийн Бүгд Найрамдах Словак улсаас ашиг шим өндөр, мах сүүний хосломол, цэвэр Симентал үүлдрийн 165 үнээг бид Төв аймгийн Баян сумын нутаг дахь ферм дээрээ тоо толгой бүрэн хүлээн авлаа.

2015-2016 оны тэжээлийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор энэ хавар эрдэнэшиш, улаан буудай, овъёос, хөх тариа, царгас зэрэг эрчимжсэн фермийн аж ахуйд нэн шаардлагатай тэжээлийн ургамлуудыг тарихаар манай тариа бригад ажилдаа гарахад бэлэн болоод байна.

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Хүүхдийн баяраар манай ферм Төв аймгийн Баян сумын дунд сургуулийн сурагч нарын дунд 3 насны ангиллаар гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Мөн бид хүүхдийн хийсвэр сэтгэхгүй, амьдрах ухааныг хөгжүүлэх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дүдү автомашины уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Манай тариа бригадын хамт олон саад бэрхшээлийг үл хайхран, төлөвлөгөөндөө хүрч, тариалалтын ажлаа амжилттай дуусгалаа.

Please reload

bottom of page