top of page

Мэндчилгээ

     Монгол улсын ард иргэдэд үнээний цэвэр сүү нийлүүлэгч саалийн үнээний орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй - Баян Симентал фермийн цахим хуудаснаа тавтай морилно уу.

 

     Юуны өмнө мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Манай компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш хөдөө аж ахуйн салбарт хөл тавиад багахан хугацааг өнгөрөөсөн боловч чамгүй ихийг хийж, олон улсын жишигт нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, орчин үеийн техник технологийг бүрэн нэвтрүүлсэн фермийг байгуулахаар хүчин чармайн ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна.

 

     Манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед ард иргэдээ ариун цэврийн шаардлага хангасан эрүүл мах, эрүүл сүүгээр хангах их үйлсэд ханцуй шамлан орсон нийт ажиллагсаддаа талархал илэрхийлье.

 

        Эх орондоо бүтээгдсэн, чанартай органик хүнсээр ард иргэдээ хангах, цаашлаад шинээр ажлын байрыг олноор бий болгож, орон нутагтаа төдийгүй улс орондоо тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулдаг, дуусашгүй энэ ажлаараа бид бүхэн бахархдаг.

 

     Цаашид манай хамт олон хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн органик мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгээ нийт ажиллагсдынхаа өмнөөс илэрхийлж байна.

 

Баян Симентал ХХК-ийн цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Ерөнхий захирал

С.Шинэбаатар

bottom of page